Хөвсгөл аймгийн Түнэл сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын ИТХ-ын вэб сайт Хөвсгөл аймгийн Түнэл сумын ИТХ-ын вэб сайт

аймгийн ГХУСАЗСЗөвлөл хуралдлаа

2014-10-08

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 цагт хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1. Аймгийн хэмжээнд 2014 оны 2, 3 улиралд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл
Асуудал оруулах: Н.Батбаяр - аймгийн ЦГ-ын дарга, Цагдаагийн хурандаа
2. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн даргын 2013 оны 02 тоот зөвлөмжийн хэрэгжилт, үр дүн
Асуудал оруулах: Т.Ууганбаяр - аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажил, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан ажилтан
3. "Сүүн тахилт" ТББ-ын сумдад ажилласан талаарх мэдээлэл
Асуудал оруулах: Б.Баасанхүү - "Сүүн тахилт" ТББ-ын тэргүүн
4. Мөрөн суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын мэдээлэл
Асуудал оруулах: Л.Цэгмид - Мөрөн сумын ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга
5. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын 2013 оны 01 тоот зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Төмөрбулаг, Рэнчинлхүмбэ сумдын мэдээллийг тус тус сонсож, цаашид анхаарч хэрэгжүүлбэл зохих асуудлуудын талаар хэлэлцлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ“ Цагаатгуулах тухай гомдлыг хүлээн авах хуулийн хугацааг сунгаснаар хийгээгүй хэргийн өмнөөс хэлмэгдсэн олон хүний нэр төрийг сэргээх, үр хүүхдүүдэд нь нөхөх олговор авах боломж бүрдэх юм.

санал өгсөн: 0